Засгийн газрын ээлжит хуралдааны Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл www.zogii.mn сайтын сэтгүүлчийн асуултад дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
-Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн доголдол, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэснээс П.Батчулуун эмч хорих ялаар шийтгэгдсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. ХЗДХЯ түүний харьяа байгууллага, ШШГБ-ын хувьд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй. П.Батчулуун эмчийн биеийн байдалтай холбоотой, ял эдэлж байгаатай нь холбоотойгоор асуудлууд хөндөгдөж байгаа. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Хорих байгууллагын хувьд хорих байгууллагын эмнэлгээс комисс хуралдаад ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон өвчтэй хүн байна аа гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ дүгнэлтээ прокурорын байгууллагад хүргээд, прокурорын байгууллага Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаад шүүх рүү хандаж асуудлыг шийдвэрлүүлдэг. П.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан байна. Энэ хүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс гараад прокурор дээр хянагдаад явж байгаа. Ийм нөхцөл байдалтай байна.
-Тэгэхээр прокуророос зөвшөөрвөл П.Батчулуун эмчийг суллах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах ёстой. Энэ үндсэн дээр энэ хүн хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн хүн байна. Энэ хүнийг хорих ял эдлүүлэх бололцоогүй байна гэсэн асуудлаа шүүхэд тавиад шүүх хорих ялаас нь чөлөөлөх журамтай. Одоо энэ үйл ажиллагаа хэрэгжээд явж байна гэсэн үг.
-Процессын хувьд хэр хугацаа орох вэ?
-Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах, прокурор дүгнэлтээ гаргаж шүүх рүү явах гэсэн дарааллаар явна. Прокурорын байгууллага 5 хоногийн дотор шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлж байгаа. Шүүх шинжилгээний байгууллагуудад хүргүүлээд, байгууллагуудын үйл ажиллагаа шүүх хурлыг хэзээ тавих, дүгнэлтийг хэзээ гаргахыг нарийвчлан хэлж чадахгүй нь. Гэхдээ ойролцоогоор 30 хоногийн дотор шийдвэрлэгдээд явах байх гэсэн бодолтой байна.
| О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ялаас чөлөөлөх жагсаалтад багтсан учраас 30 хоногийн дотор шийдвэрлэнэ |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22