Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд 127 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, цэвэрлэгээ ариутгалыг хийжээ. Тус дүүргээс ТҮЦ-ээ нүүлгэх 17 байршил, 20 ажлын байрыг санал болгоод байна. Тодруулбал, Баянгол дүүргийн зүгээс шинэ “Sunday”, “Хархорин”, “Барс-2” болон 3, 4 дүгээр хорооллын худалдааны төвүүдийн захиралтай уулзаж, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцсан байна.
Харин буулгаж, ачсан ТҮЦ-үүдийг тухайн дүүргийн харьяа журмын хашаанд аваачих эсвэл иргэн өөрөө гэр эсвэл хадгалах газартаа хүргүүлэх боломжтой юм байна. ТҮЦ буулгах ажлыг дүүрэг бүр хариуцан зохион байгуулж байгаа. Тиймээс ТҮЦ-үүдийг ачихдаа ААН-үүдтэй гэрээ байгуулах замаар ажиллаж байгаа юм байна. Ачилтын төлбөрийн тухайд жижиг, дунд, том гэх ТҮЦ-ийн хэмжээнээсээ хамаарч дунджаар 350 мянган төгрөг аж. Хэрэв журмын хашаанд ТҮЦ-ээ аваачсан бол буцаан авахдаа ачилтын төлбөрийг төлөх шаардлагатай юм байна. Дүүргүүдээс тодруулснаар дийлэнх иргэд ТҮЦ-ээ өөрсдөө авч явсан, тиймээс журмын хашаанд нийт буулгасан ТҮЦ-үүдийг 20 орчим хувь нь бий гэв. Гэвч зарим дүүргийн тухайд олон ТҮЦ буулгаж байгаа учраас журмын хашаа нь дүүрч, өөр байршилд хурааж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар нийт 387 ТҮЦ-ийг нүүлгээд байна.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, “Натур” худалдааны төв, Нарны зам, 11 дүгээр хорооны “Асем”-ийн зам дагуух, Батлан хамгаалах их сургууль, Ботаник автобусны буудал, Сансрын туннель, Колонкийн автобусны буудал, ХСҮТ-ийн автобусны буудал, Доржийн гудамжны ТҮЦ-үүдийг нүүлгэсэн юм. ТҮЦ эрхлэгчдэд Ботаник, Улиастай, Шар хад, Гачууртад 50 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхийг санал болгожээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвд хөнгөлөлттэй түрээсийн лангуу болон 150 ажлын байрыг санал болгоод байгаа юм.
Харин нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 110 байршилд 208 зөвшөөрөлгүй ТҮЦ байдаг. Өнөөдрийн байдлаар 11 байршилд 54 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байна. Эдгээр ТҮЦ эрхлэгчдэд 16 ААНБ-ын 78 ажлын байр санал болгосон байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн удирдлагууд ТҮЦ эрхлэгчидтэй гурван удаагийн уулзалт зохион байгуулсан бөгөөд хараахан шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас өгч байгаа мэдээлээр ТҮЦ эрхлэгчдэд удаа дараа сануулга өгч, заасан хугацаанд газраа чөлөөлөхыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй учраас ийнхүү албадан буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэлээ.
| Журмын хашаанд байгаа ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж авна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31