Үнэхээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн шиг “Хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан” бол энэ томилгоо дан ганц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэр байх учиргүй. Хамтарсан засгийн газарт эрх бүхий албан тушаалын томилгоог АН,ХҮН-аас оруулж ирж байгаа.
Тэгэхээр Х.Баттулгын ойрын хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдсон бол энэ нь Ардчилсан намын оруулж ирсэн санал юм. Нэг ёсондоо АН өөрөө Х.Баттулгын нам болжээ гэдгийг тод томруунаар харуулж буй хэрэг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын яриа оргүй хоосон биш гэдгийг илтгэх хэд хэдэн томилгоог харья. Тухайлбал, Б.Саруул ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан. “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны даргаар ажиллаж байсан намтартай.
АН-ын дарга асан И.Мөнхжаргал "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хяналт хариуцсан менежерээр томилогдсон.
П.Нүрзэдийг Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр томилсон.
Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцаг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилогдсон.
Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагма “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилогдсон.
Г.Болормаа ХЗДХ-ийн яаманд Газрын дарга болсон гэдэг ойрын жишээнүүдийг харж болно.
Сүүлийн хэдэн жил АН дотроо хагаралдаж нийгэмд эзлэх байр сууриа алдаж байсан хэдий ч хагарч бутарсан АН-ын удирдлагуудаар Х.Баттулгын ойрын хүмүүс томилогдон ажиллаж байсан гэдгийг улс төр сонирхогч хэн бүхэн мэднэ.
| Б.Энхбаяр гишүүний хэлсэн үнэн бол АН Х.Баттулгын саналаар томилгоо хийж байгаа бус уу |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31