Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Э.Болормаа өнгөрсөн оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж байхдаа “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэгдээд буй.
Тодруулбал УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаагийн Хаан банк дахь 5107157116 тоот сонгуулийн зардлын дансанд 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 19-ний хооронд хийсэн гүйлгээнд дээрх "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласан. Уг мөнгийг сонгуулийн хуулийн дагуу буцаах байсан ч буцаагаагүй, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК-ийн зүгээс Үндэсний Аудитын Газарт өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр бичиг ирүүлсэн аж.
Энэ талаар Э.Болормаа гишүүнээс сэтгүүлчид тодруулахад "Улс төрийн зорилгоор намайг харлуулах гэсэн хүмүүсийн хийсэн үйлдэл. Манай сонгуулийн штаб ямар нэг зөрчилтэй 200 сая төгрөгийг буцаасан. Хандив өгчхөөд дараа нь улсын бүртгэлээ шинэчилсэн нь санаатай үйлдэл гэж хардаж байна" гэж тайлбарлаж байв.
Тэгвэл энэ асуудлаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж байгаа аж.
Энэ асуудлыг анх олон нийтэд ил болгосон хуульч Б.Мэргэнээс тодруулахад "Нэр дэвшигчид сонгуулийн санал хураалт эхлэхээс гурав хоногийн өмнө явцын тайлангаа танилцуулдаг. Тус тайланг Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас шалгаад зөрчилтэй бол Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д танилцуулснаар нэр дэвшигчээс хасах учиртай.
Мөн сонгуулийн дараа нэр дэвшигчид хувийн аудитын газраар тайлангаа шалгуулах ёстой. Уг тайланд ямар нэг зөрчил илэрвэл ҮАГ-аас зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллага руу шилжүүлэх ёстой ч энэ ажиллагааг хийгээгүй.
Тус байгууллагаас тайлбарлахдаа "Бид нар нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг үзэхдээ түүврийн аргаар шалгадаг. Жишээлбэл Э.Болормаагийн данс руу 17 компаниас хандив ирсэн. Түүнээс 9 компанийг шалгахад ямар нэг зөрчил илрээгүй" гэдэг. Энэ бол ямар ч утгагүй тайлбар.
Тийм учраас тус байгууллагыг АТГ-д өгчихсөн. Хэрэг үүсгээд шалгагдаж байна" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ. Зөрчлийн хэргийг 14 хоногийн дотор шалгаад хариу өгөх учиртай. Хэрвээ дээрх хугацаанд амжихгүй бол 14 хоног сунгадаг. Түүнчлэн прокурорын байгууллагаас 30 хоног шалгуулахаар нэмж болдог байна. Ингэснээр удлаа гэхэд 58 хоногийн дотор шалгаад албан хариугаа өгөх ёстой гэдгийг хуульч Б.Мэргэн тайлбарлав.
Цагдаагийн байгууллага шалгаж дуусгаад зөрчилтэй гэж үзвэл СЕХ-нд албан бичиг өгөх юм. Тиймээс СЕХ-д хандсан байна. Хэрвээ тус байгууллага уг асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандахаар төлөвлөж байгаа билээ.
| УИХ-ын гишүүн Э.Болормааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31