"АНУ, Хятадын хооронд худалдааны дайн үүсчихээд байна. Бид хилийн чанадад болж байгаа үйл явдлыг өөрчилж чадахгүй. Гэхдээ болзошгүй өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах нь Монгол Улсын стратеги. Цар тахал, Орос Украины дайны үед мөн ийм шок өгч байсан. Засгийн газраас эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэж Засгийн газрын тэргүүн хэлж байна.
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-АНУ, Хятадын хооронд худалдааны дайн үүсчихээд байна. Энэ урт болон дунд хугацаанд эдийн засагт шок өгч байна. БНХАУ нийт цахилгаан машины 62 хувийг эзэлдэг. Энэ цахилгаан машины үйлдвэрлэлд манай нийлүүлдэг эрчим хүчний болон коксожсон нүүрсийг ашигладаг. АНУ-ын зах зээлийг үнэтэй болгочихоор нүүрсний үнэ унаж байна. Энэ нь манай эдийн засагт, экспортод сөргөөр нөлөөж байна. Энэ нөхцөл байдлыг тодорхойлох боломж бага байна. Долоо хоног бүр өөр байна. Иймд бид маш тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Бид одоо байгаа, одоогоос муу, одоо байгаагаас эерэг гэдгийг тооцоолж үзсэн. Эдгээр дээр арван шийдэл байх нь зүйтэй гэж үзсэн. Эдгээрийн 5-6 нь Засгийн газартай холбоотой. 4-5 нь зайлшгүй УИХ-аар орох асуудал байгаа. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын түвшинд бүх институт, хувийн хэвшил, банкны салбарууд хамтдаа шийдэх шийдэл байна. Үүнд нүүрсний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Нүүрсний экспортын өртгийг хэрхэн бууруулах вэ? Импортыг багасгах уу, төлбөрийн тэнцэл валютын нөөцөө яаж хамгаалах вэ? Аж ахуй нэгжүүдийг хэвийн нөхцөлийг хэрхэн хамгаалах вэ зэрэг багц саналууд байна. ҮАБЗ дээр танилцуулга хийсэн. УИХ-ын дарга болон намуудын дарга, байнгын хороодын дарга нарт тус танилцуулгыг хийсэн. Засгийн газраас төлөвлөлтүүдээ хэрэгжүүлээд явна.
Хамгийн чухал Ганцмод Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэхээр байна. Томоохон төслүүдийг УИХ-аар амжиж батлуулсан нь дэлхийн геополитикийн хүнд асуудлыг даван туулах суурь болох юм. Бид хилийн чанадад болж байгаа үйл явдлыг өөрчилж чадахгүй. Гэхдээ болзошгүй өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах нь Монгол Улсын стратеги. Цар тахал, Орос Украины дайны үед мөн ийм шок өгч байсан. Энэ байдлаас гарахын тулд бид боомт болон бусад бодлогоо амжилттай хэрэгжүүлж байсан гэв.
| Засгийн газраас эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31