УИХ-ын хаврын чуулган эхлээд сар орчмын хугацаа өнгөрсөн ч УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа амжиж ирдэггүй, аль эсвэл чуулганы хуралдаандаа ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд буцаад гардаг, зарим нь бүр тасалдаг зөрчил тасрахгүй үргэлжилсээр байна.
Жишээ татвал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.04.11/ 10:00 цагт эхлэхэд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар ирсэнгүй хоцорч, тасаллаа.
Мөн УИХ-ын гишүүдээс Х.Баттулга, Д.Ганбат, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун нар чуулганы хуралдаандаа 10:00 цагт ирсэнгүй, таслав.
Үүнээс гадна УИХ-ын өнөөдрийн чуулганаас эмнэлгийн чөлөөтэй болон гадаад, дотоод томилолт аван явсан УИХ-ын 22 гишүүн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нь ажлын таван өдрийн хоёр өдөр нь болдог. Чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлдэг. Цэцэрлэгийн хүүхэд багачууд өглөө эртлэн босож, 09:00 цагаас урьтаж цэцэрлэгтээ очиж болоод байхад 10:00 цагт эхэлдэг чуулганы нэгдсэн хуралдаандаа УИХ, Засгийн газрын гишүүд амжиж ирээд оролцдоггүй нь гутмаар. Бүр нэг өөрсдийг нь хүсээгүй байхад УИХ-ын гишүүнээр сонгочихсон мэт авирлаж, удаа дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалдаг гишүүд зайгаа тавьж өгөөд саналаараа явбал яасан юм бэ.
Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа оролцдоггүй, тасалдаг энэ байдал УИХ-аар хэлэлцэгдэн баталж байгаа хууль, тогтоолын төслүүдийн хувь заяанд нөлөөлж байх талтай. Магадгүй УИХ-аар хэлэлцэн батлах зайлшгүй шаардлагатай төсөл унаж, төрхөмдөө буцаж байхыг ч үгүйсгэхгүй.
Ирц өндөр үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл, тогтоолын төслөөр санал хураавал оролцоо өндөр байж, тэр хэрээр шийдвэр үнэн зөв гарна.
Амьдралд нийцэх, улс орны хөгжлийг өөд татах зорилгоор өмнөх УИХ олон нийтээс удаа дараа "эрүүний шөл ууж" байж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, парламентыг 126 гишүүнтэй болгосон. Зорилго нь УИХ, Байнгын хороогоор хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдэд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын хэсгийн гишүүдэд багтсан гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх , бусдын нөлөөнд автахгүй байх зэрэг олон эрх ашгийг бодож, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон.
Парламентын гишүүдийн тоо өсөхийн хэрээр зардал өсч буй.
Гэсэн ч татвар төлөгчид шүд зуун ажиллаж, цаг хугацаандаа татвар төлж, төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чардайж байхад УИХ-д сонгогдсон гишүүд нь цагтаа ажилдаа ирдэггүй, зарим нь бүр дархлагдсан аятай УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуралдаанаа тасалж зөрчил гаргасан. Хариуцлага ярихад ердөө зургаан сарын цалингийнх нь 20 хувиар тооцох зохицуулалт үйлчилж байгаа нь парламентыг улам хэврэг болгож байна.
Хариуцлагаа чангатгаад, УИХ-аас явуулдаг байх зохицуулалтыг яаралтай хуульдаа тусгаж, ирцийн асуудлаа УИХ эцэслэн шийдвэрлэнэ үү. Хэдий болтол айлын эрх хүүхдүүдийг аргадаж, аргалж хичээлд нь суулгах гэж байгаа аятай УИХ-ын гишүүдийн ая талыг нь харж явах вэ. Яг үнэндээ УИХ-ын Тамгын газрынхан ч үгээ хэлцгээж байна. Цагтаа амжаад УИХ-ын гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаандаа оролцуулахын тулд туслахууд руу нь утас цохих, аль эсвэл өөрсдөд рүү нь залгаж, хаана яваа, хэзээ ирэхийг нь тогтмол асууна.
Улаанбаатар хот өглөө, оройгүй түгжрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд автобусанд суугаад хэдэн арван буудал дамжаад цагтаа ирж болоод байхад автомашин унаад ажлынхаа гадаа буудаг УИХ, Засгийн газрын гишүүд цагтаа ирээд ажлаа эхлүүлдэг болмоор байна.
УИХ-ын чуулганы ирцийн өнөөдрийн мэдээг https://www.parliament.mn/nn/74479/ энэ линк рүү нэвтэрч дэлгэрэнгүй авах боломжтой.
| УИХ-ын 13 гишүүн чуулганы хуралдаанаа таслав |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31