УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн ирцийн мэдээг хүргэж байна. 126 гишүүнээс тав нь эмнэлгийн чөлөөтэй, найм нь орон нутгийн томилолттой, долоо нь гадаад томилолттой, зургаа нь чөлөөтэй байна. Харин Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ,Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Учрал, Ж.Энхбаяр нарын зургаан гишүүн тасалжээ. Х.Баттулга гишүүний хувьд уржигдар Urug.mn сайтын "Өрөг" нэвтрүүлэгт орох үеэрээ "Одоо хуралдаа сууна аа. Нэгдүгээрт, бүртгүүлэх гэхээр төхөөрөмж нь болохгүй байгаа. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байгаа. Гэхдээ одоо сууж байгаа. Ээж байнга загнаад байна" гэж хэлсэн ч өнөөдөр дахиад л чуулганы хуралдаандаа суусангүй.
Түүнчлэн өчигдөр Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн хэмжээг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын хариуцлагыг ногдуулсан юм.
Харин Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Х.Баттулгын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үзлээ. "Би ирдэг, харин төхөөрөмж болдоггүй" гэж ярьжээ. Юм л бол хойд хар овоохой гэдэг шиг санал хураалтын төхөөрөмж рүү буруугаа чихдэг асуудлаа одоо болих хэрэгтэй. Том агуулгаараа яривал Монгол Улсын парламентыг үл хүндэтгэсэн байдал шүү. Өөдөөс нь 70-80 УИХ-ын гишүүн хараад сууж байна. Бүгд эсвэл сохор болчихсон хэрэг үү. Тэр хүн чинь харагддаггүй шүү дээ. Эсвэл үл үзэгдэгч малгай өмсөж орж ирдэг юм уу. Иймэрхүү байдлаар танхимд байгаа УИХ-ын гишүүд, сонгосон иргэдээ, МУ-ын парламентыг доромжилсон зүйл ярьж болохгүй. УИХ-ын гишүүн бол хариуцлагатай албан тушаал" гэдгийг онцолж байв.
| Х.Баттулга “Ээж байнга загнаад байна. Одоо УИХ-ын чуулганы хуралдаандаа сууна гэж хэлсэн ч“ өнөөдөр дахиад л суусангүй |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13