УИХ дахь МАН, АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Түүнийг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм. Б.Жаргалсайханы Улсын ерөнхий прокуророор ажилласах зургаан жилийн хуулийн хугацаа 2025.04.05-ны өдрөөр дуусгавар болсон. УЕП-оор томилох хүний нэрээ төрийн тэргүүн УИХ руу оруулж, хэлэлцүүлдэг зохицуулалттай юм. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Харин энэ долоо хоногт Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү танилцуулахаар болж байна.
Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд,
Прокурорын тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байдаг.

Б.Жаргалсайханы хувьд:
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29