Долоо хоногийн өмнө буюу /2025.04.01/-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулга стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнуулан 250 сая ам.доллароор зарсан" гэж мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр, "39 стратегийн орд газар дотор “Төгрөг нуурын орд” хамаардаг. “Төгрөг нуурын орд”-ыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компани хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. УИХ-ын чуулган дээр миний яриад байгаа зүйл үнэн. Үүн дээр “Төгрөг Энержи” компани дөрвөн лиценз эзэмшдэг. Хүмүүс янз бүрийн мэдээлэл дээр буруу ташаа ойлголт өгч байх шиг байна.
Би, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоон хоногийг хугацаа өгч байна.
Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэсэн юм. Өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд) хэлэлцэж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордын талаар мэдээлэл хийнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Х.Баттулгад өгсөн 7 хоног дуусч, Н.Учрал мэдээлэл хийхээ мэдэгдэв |
2025-04-17 17:45:31
2025-04-17 13:28:06
2025-04-17 13:27:44
2025-04-17 17:45:31
2025-04-17 17:38:07
2025-04-17 14:51:35
2025-04-17 14:05:48
2025-04-17 13:56:18
2025-04-17 13:28:06
2025-04-17 13:27:44
2025-04-17 13:27:28
2025-04-17 13:27:14
2025-04-17 12:49:10
2025-04-17 12:40:26
2025-04-17 12:13:58
2025-04-17 11:43:31
2025-04-17 11:33:01
2025-04-17 10:23:02
2025-04-17 10:00:19
2025-04-17 09:34:26
2025-04-17 09:26:54
2025-04-17 09:20:58
2025-04-17 09:11:31