2019 онд Баянхонгор аймгийн Богд сумын Түйн голд гүүр барих 990 сая төгрөгийн төсөв бүхий тендерийг зарлажээ. Гэвч зураг төсөв нь хийгдээгүй зөвхөн 35 метр гүүрийг 990 сая төгрөгөөр барина гэсэн тендерт нэг ч компани санал өгөөгүй учир яамнаас зам гүүрийн компаниудад санал тавьснаар “Хөх байгаль” компани 970 саяын санал өгч тендерийг авчээ. Ингээд “Хөх байгаль” мэргэжлийн компаниудтай хамтран судалгаа хийж, координатыг тогтоон зураг төслийг батлуулж өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлжээ.
Гэвч өнөөг хүртэл тус компани улсаас нэг литр түлшний мөнгө ч авч чадалгүй хохирч, харин эхлүүлсэн ажлыг нь Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханы эхнэрийн “Ихбогд зам” компани 3.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн таван жилийн хугацаанд төсвийн өртөг 970 саяас 3.2 тэрбум болтлоо өсч, суурийг нь тавьж ажлын ихэнхийг нугалсан залуус хоосон хоцорчээ. Богд суманд тухайн гүүр баригдана гэж олон жил яригджээ. Нутгийн иргэд гүүргүйн улмаас зуугаад км тойрох, усанд үйж амь насаа алдах тохиолдол ч гарч байж. Харин төсөв бага гээд компаниуд голж байсан тендерийг нутгийн залуу зоригтойгоор барьж авч эхлүүлсэн ч өнөөдөр өөрөө хохирч хоцорчээ. “Хөх байгаль” компанийн хийж бүтээж эхлүүлснийг нутгийн иргэд ярьж байна. Гэвч ажлыг эхлүүлэн нурууцуулсан “Хөх байгаль” компани өрөнд орон хоосон хоцорч, бэлэн суурийг нь бетоноор холбосон Д.Мөнхсайхан даргын “Ихбогд зам” компани хэдэн тэрбумаар нь авснаар Түйн голд гүүр сүндэрлэжээ.
“Хөх байгаль” компанид “Ах нь ажлыг нь дуусгахаас өөр арга танай мөнгийг гаргаж өгнөө” хэмээн амалж байсан засаг дарга өнөөдөр надад ямар ч хамаагүй, тусдаа гүйцэтгэл би нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн тендерүүдийг авдаг, болохгүй юм бол больчихьё хэмээн туниж суухад ажлыг эхлүүлсэн залуус улсаас хэдэн төгрөгөө салгаж авах гэж эрх мэдэлтэн бүрийг царайчилж явна.
Ард иргэдийн амьдралд дэмтэй, аюул ослоос хамгаалсан хэрэгтэй бүтээн байгуулалт говьд хийгдсэн ч мэргэжлийн компани залуу инженерүүд хохирч хоцорсон будлиантай тендерийн эхний гүйцэтгэлийн санхүүжилт ийнхүү эрх мэдэлтнүүдийн дунд замхарчээ. Ер нь Д.Мөнхсайхан даргын “Ихбогд зам” компани Баянхонгор аймагт зарлагдсан тендерүүдийг хамаад авчихдаг тухай орон нутгийнхан ярьж байв. Сүүлийн жишээ л гэхэд “Шаргалжуут” рашаан руу тавих засмал замыг эднийх хийхээр болжээ. Дараагийн удаа Д.Мөнхсайхан даргын компанийн авсан бүхий л тендерийг танилцуулах болно.
| Баянхонгорын Богд сумын "Түйн гол"-ын гүүрийн суурийг тавьж эхлүүлсэн "Хөх байгаль" ХХК хоосон хоцорч, засаг дарга Д.Мөнхсайханы компани ₮3,2 тэрбумыг халаасалжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31