2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуйн тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэж заасан. Уг заалт 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжих аж. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Малчны хуульд заасан дээрх асуудал хэрэгжинэ. Боловсролын зээлийн санд эх үүсвэр нь тусаад орж байгаа. Ирэх намар буюу 9-р сарын 1-нээс эхлээд мал аж ахуйн тэжээл, бэлчээр судлал чиглэлээр суралцах боломжоор хангагдана" гэлээ.
Малчны тухай хуулийн хоёрдугаар бүлэг малчдын талаар төрөөс баримтлах бодлого хэсгийн 4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэж хуульчилсан.
| Ирэх 9-р сараас малчин айлын нэг оюутанг үнэ төлбөргүй сургана |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57