Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Валютын нөөц дээр экспорт буурсантай холбоотой нэлээн сөрөг дарамт ирж байна. Үүнийг зөв оношлох, цаг алдалгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр ажилалаа. Өнгөрсөн долоо хоногт экспортын гол боомтууд болох Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гурван боомтын тухайд дүр зураг харилцан адилгүй байна. Гашуунсухайт, Ханги боомтын тухайд "Эрдэнэс Тавантолгой"-н биржээс шууд хамааралтай, гол экспортын эх үүсвэр тэндээс учраас асуудал ойролцоо байна. Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн, цааш татан авалт байхгүй учраас биржийн арилжаа явах боломжгүй механик шалтгаан байна. Цаад шалтгаан нь, нүүрсний үнэ унасантай холбоотой импортолж буй талууд нэлээн хэмжээний алдагдалд орсон, дахиж биржийн арилжаанд орж нэмж худалдан авалт хийх боломжгүй болжээ. Энэ нь биднээс шалтгаалаагүй, нүүрсний олон улсын зах дээрх үнэтэй холбоотой. Гэсэн ч бид өөрсдөөс шалтгаалах, боомтуудаас шалтгаалах зүйл дээр хийх ажил их байна. Тиймээс Гашуунсухайт, Ханги боомтод төмөр замын дэд бүтцийн өртгийг бууруулах, төмөр замаас буулгаж буй бүх өртгийг буулгах шийдвэрийг гаргаж ажилалаа. Төмөр замын өртгийг 50 хувиар буурууллаа. Гашуунсухайт боомтын хувьд экспорт буурсан. Цаад талд их хэмжээний нүүрсний овоолго үүссэн. Хилийн цаана 4.5 сая тонноос ихгүй байх ёстой ч 4.3 сая тонн байна. Энэ багахан зөрүү боломжоор биржийн арилжаа явуулах цонх үүсээд байна. Биржээс шалтгаалж буй зүйл, үнэтэй холбоотой бүх зүйлд зохих арга хэмжээг авч ажилалаа. Шивээхүрэн боомтын тухайд нүүрсний экспорт зах зээлийн зарчмаар бидний тооцоолсноос илүү амжилттай явж байна. Нэгдүгээр улиралд 5 сая тонныг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ хэмжээнд хараахан хүрэхгүй ч дөхөхөөр байна. Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажил маш сайн хийгдсэн. Үүнийг яаралтай ажилд нь оруулж 2-3 дахин нэмэгдүүлэх боломж байна. Одоо 24-25 сая тонн гаргаж буй нүүрс төмөр зам ашиглалтад оруулбал 50 сая тоннд хүрэхээр байна" гэв.
| Б.Жавхлан: Төмөр замын өртгийг 50 хувиар буурууллаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31