Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцлыг судалж үзлээ. Сонирхолтой үр дүн гарсан. Үүнд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамрагдсан. Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж байна. 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийт 30 албан тушаал чиг үүргийн хувьд давхцаж байна. Тиймээс давхцсан 30 албан тушаалыг цомхтгоно. Ингэснээр 900 сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлт гаргах дүгнэлтэд хүрсэн. Манай салбарын одоогийн байдлыг харвал жижигдүү толгойтой, нэг их том гэдэстэй, чөргөр хөлтэй болчихсон байна. Иймээс 73 албан тушаалын заримыг орон нутагт шилжүүлж, орон нутгийн Боловсролын газруудыг илүү эрчтэй ажиллуулж, тэнд ажиллаж буй хүмүүсийн ачааллыг бууруулна. Мөн судалгаа хийдэг байгууллагуудаа дэмжинэ" гэв.
| П.Наранбаяр: 30 албан тушаалыг цомхотгож, ₮900 саяын цалин хэмнэнэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29