ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ-г өнөөдөр (2025.03.24) Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх төсөл” 2026 оноос хэрэгжих болсонд баяртай байгаагаа дурдаж, цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Ким Мин Жэ БНСУ-ын хаягийн системийн давуу тал, шилдэг туршлагаас танилцуулж, Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай болох зэрэг олон талын ач холбогдолтойг онцлов.
Энэхүү төсөл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Минийг 2024 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хүлээн авч уулзан, байгуулсан Цахим Засгийн газар хөгжүүлэх чиглэлээр Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа билээ.
| ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг хүлээн авч уулзав |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13