Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна..
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.
Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ.
Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа.
Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа. “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана. Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна.
| У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон |
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17
НБОГ: Баавгайтай таарвал эгцэлж харахгүй, аажмаар ухраарай
2026-09-08 16:42:16
СЭМҮТ-ийн эрхлэгч Б.Алтанзул өвчтөнийхөө халамжийн тэтгэмжийг дөрвөн жил завшжээ
2026-09-08 16:39:38
Самарт явсан хүмүүс 49 настай эрэгтэй дээр бензин асгаж, шатаажээ
2026-09-08 16:19:28
27 хүн нийлж 334 тооны мал хулгайлжээ
2026-09-08 15:43:12
Гурван төрлийн спортын мастер Ц.Лхагвасүрэн 24 насандаа таалал төгслөө
2026-09-08 15:10:46
2026-09-08 14:59:20
2026-09-08 13:56:02
Бэлтгэл хурандаа К.Женискүл Нараг казах түмнээс уучлалт гуйхыг шаардлаа
2026-09-08 11:46:09
9 настай дагавар хүүхдээ алахыг завджээ
2026-09-08 11:33:25
БНСУ-ын визийн хүсэлтийг 14 хоногт шийдэх боломжийг судална
2026-09-08 11:28:00
Шаардлага хангаагүй тул зах зээлээс эргүүлэн татаж байна
2026-09-08 11:19:14
Банчин Ойбрүл Ринбүчи өрхийн эмнэлэгт умайн хавдар илрүүлдэг камер хандивлалаа
2026-09-08 10:59:44
АНУ-д зорчих монгол улсын иргэдийн анхааралд
2026-09-08 10:14:23
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна
2026-09-08 10:03:36
2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
2026-09-08 09:29:43