Амьгүй донороос ар гэртэй нь зөвшилцөлгүй эд эрхтэн авсан хэрэгт холбогдож, анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулуун эмчийн ангийнхан МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа.
П.Батчулуун гэдэг тэнэг эмчийг ойлгохыг хичээгээч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө!
Ангийн анд, ангийн дарга, ард түмний эмч, Гавьяат эмч, Төрийн соёрхолт эмч, ял эдэлж буй П.Батчулуун эмчийн биеийн байдал муу байна. БХЛКЗЭ-ийн 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 6 дугаар дунд сургуулийн 1984 оны төгсөгчдөөс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал бичлээ. (Ил захидал) Өөрөө ямар ч эд, эрхтэнд гар хүрээгүй, мэс бариагүй, хагалгааны өрөө рүү ороо ч үгүй байж, тийм үйлдэл хийсэн мэтээр шүүхээс ял аваад, эдэлж байдаг түүнийг яах вэ. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүхий л асуудлыг хуулийн дагуу, нууцлалын өндөр зэрэгт зохицуулах төрийн албыг ахалж байсан албан тушаалтан гэдгээр яг гардаж үйлдэл хийсэн хүмүүсийн өмнөөс ял эдлэх нь хэр оновчтой вэ. Яг ийм дээрээ тулахад амьгүй болсон донороос эд огтолж авсан эмч нарын үгийг шүүхийнхэн яагаад сонсохгүй байгаа юм бэ. Бүх бурууг яагаад ганцхан хөндлөнгөөс, алсаас зохицуулах үүргийнхээ дагуу ажилласан П.Батчулуун эмчид тохоод байгаа вэ. Хэн нэгэнд ямар нэг далдын зорилго, хорлол байна уу. Манай улсад саяхнаас бий болсон, онцлог ихтэй, минут, секундтэй уралдаж амжуулдаг энэ ажлын мөн чанарыг шүүгчид, бусад хамаарах хүмүүс хэр ойлгодог вэ. Мэс заслын ширээн дээр гардаж ажилласан эмч нарт П.Батчулуун эмч “За, одоо наад амьгүй донороосоо тэрийг нь аваадхаарай” гэж утсаар хэлээгүй, чат бичээгүй. Яг энэ цэг дээр дарж асууж, хэлэлцэн, тунгаасан уу, шүүхийнхэн, хуулийнхан. Хэдхэн хоногийн болсон шүүхийн нийслэлийн шатны хуралдаанд асуудлыг оруулахын өмнө Д.Батчулуун эмчид найз нөхөд нь энэ тухай хэлж сануулахад “Зүгээр ээ, бүх юм ойлгомжтой юм чинь, санаа зоволтгүй” гэсэн байх юм. Ийм уужуу дотор, тэнэг толгойтой эмчийг яах вэ. Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хар л даа. Ялыг хэвээр үлдээсэн. Залуу эмч, мэргэжилтнүүдийн урмыг мохоож, ууцыг хугалахгүй, зохицуулах албаны нэр хүндийг унагахгүй, Монголд эрхтэн шилжүүлэх ажил зогсох ёсгүй, улам хөгжих ёстой, олон нийт бултаараа ойлгох өдөр ирнэ, бид л хийхгүй бол өөр хэн гэж хэмээн өдөр, шөнө ялгалгүй гүйсээр өнөөдөр өөрөө ийм байдалд орчихоод байдаг. Бие нь тун ядруу, сахар нь унаж, жин ихээр алдаад, нүднээс гарахдаа тулаад байж, юун ч эрэлхэг юм. “Зүгээр ээ, бүх юм ойлгомжтой юм чинь, санаа зоволтгүй” гэх. Тийм ээ, тэр үхэл, амьдралын тухай гүн бат ойлголттой нэгэн л дээ. Багаасаа 12 настайгаасаа үхэл гэж юу юм гэдгийг мэдсэн, мэдэрсэн. Тэрбээр алдарт Ж.Хайрулла эмчээр нийт 10 удаа тархиндаа мэс засал хийлгэж, амьд үлдсэн нөхөр. Хожим эмчээр олон жил ажиллаад байхдаа мэс засал хийж байх явцдаа ухаан алдаж унах үед зүрх нь 16 минут зогсож байгаад ажилласан тухай тэмдэглэл бий. Тэр үхэхээр байв. Гэсэн ч сэхсэн. Түүнд хаанаас, хэнээс ч юм өгөгдсөн даалгавар байдаг юм шиг. Бусад хүнд амьдрал бэлэглэ гэж магадгүй Бурхан гээч нь удаа дараа амилуулаад байсан юм шиг санагдах нь бий. П.Батчулуун эмч чухам ямар нэгэн хүчний тушаал, даалгавраар ногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж явсаар өнөөдөр гав гинжтэй унтаж, хэвтэж байгаа юм шиг. Түүний бие муу байна. Ийм нарийн, нандин, онцгой сэтгэл, хайр шаардсан ажлыг эхлүүлсэн, амжилтад хүргэж явсан мэргэшсэн мэргэжилтэнд яг юу тохиолдсон тухайд төр эргэн харж, шүүхийн шийдвэр зэрэгт анхаарал хандуулаасай. Тэр минь, энэ минь гэсээр өөрийгөө умартсан тэнэг эмчтэн бол ингээд дуусах шинжтэй болоод ирлээ. Хайран байна. Түүний анд нөхөд, арван жилийн сургуулийнхан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд хандан ийнхүү тайлбарлан бичлээ. Хүлээж авч, болгооно уу. БХЛКЗЭ-ийн нэрэмжит нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургуулийн 1984 оны төгсөгчид.
П.Батчулуун эмчийн ангийнхан МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа |
2025-03-17 15:49:21
2025-03-17 15:48:42
2025-03-17 15:39:25
2025-03-17 15:57:17
2025-03-17 15:49:21
2025-03-17 15:48:42
2025-03-17 15:39:25
2025-03-17 15:24:46
2025-03-17 14:43:25
2025-03-17 14:11:03
2025-03-17 14:04:43
2025-03-17 13:58:42
2025-03-17 13:08:01
2025-03-17 12:52:53
2025-03-17 12:37:23
2025-03-17 12:10:11
2025-03-17 12:04:01
2025-03-17 12:03:23
2025-03-17 11:46:15
2025-03-17 11:32:37
2025-03-17 11:24:06
2025-03-17 11:00:56
2025-03-17 10:51:47
2025-03-17 10:47:49
2025-03-17 10:41:17
2025-03-17 10:39:15
2025-03-17 10:05:02
2025-03-17 09:45:54
2025-03-17 09:30:32
2025-03-17 08:58:40
2025-03-16 16:34:00
2025-03-16 16:08:26
2025-03-16 16:04:00
2025-03-16 15:31:33