Олон жил гацсан “ЭГИЙН ГОЛЫН УЦС” хөдлөх болсоныг С.Одонтуяа сайд зарлалаа

Аль өнгөрсөн зууны 1964 оноос хойш Зөвлөлт Монголын эрдэмтдийн судалгаагаар Эгийн гол дээр УЦС барих нь ашигтай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ардчилсан хувьсгалын дараагаар энэ төслийг хэрэгжүүлэхээр олон удаа оролдсон ч Оросууд эсэргүүцэж байна гэх албан бус шалтгаан яригдаад намждаг болсон билээ. Өнгөрсөн жил буюу 2024 оны 09 сарын 03 нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчилал хийх үеэр хоёр орны Байгаль орчны сайд нар “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

Уг санамж бичиг болон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны зөвлөмжийн дагуу Сэлэнгэ мөрний сав газарт, цаашлаад дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн Байгаль нуурын байгаль орчин болон нийгэмд ямар үр нөлөө үзүүлэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх судалгааны ажилыг  Орос Монголын эрдэмтдийн хамтарсан баг гүйцэтгэж байна. Монгол-Оросын сайд нарын баталсан төлөвлөгөөний дагуу 2026 оны 01 дүгээр хагаст багтаан экспертийн дүгнэлт гаргах зорилт дээр санал нэгдэж мэдээллээ солилцож, дэд ажлын хэсгүүдээр хэлэлцүүлэг, дүгнэлт гаргаснаар ЭГУЦС-ыг барих ажлыг эхлүүлэх ёстой.

Өчигдөр Засгийн газрын ээлжит мэдээллийн цагаар Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэхдээ "Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталсан гэсэн мэдээлэл өглөө. С.Одонтуяа сайдын энэ үг Улаанбаатар дахь гадаадын элчин сайдууд, дипломат хүрээнийхэн болон олон улс, аюулгүй байдал судлаачдын дунд нэгэнт туслах далангийн ТЭЗҮ хийх төсөв шийдсэн бол далан баригдаж ЭГУЦС баригдах нь тодорхой болжээ гэсэн мессеж түгэж эхлээд байна.

Иймээс Хамтарсан Засгийн газар албан бус дипломат байдлаар ЭГУЦС баригдах болсоныг илэрхийллээ гэж үзэж болох юм.  ЭГУЦС баригдвал монголын эрчим хүчний том тохируулга болох бөгөөд монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирах учир Хамтарсан Засгийн Газарт алтан хөшөө босгоход ч буруудах зүйлгүй бизээ. Харж л байцгаая.


Олон жил гацсан “ЭГИЙН ГОЛЫН УЦС” хөдлөх болсоныг С.Одонтуяа сайд зарлалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ