Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүндэтгэн хүлээн авч уулзав.
98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийн ахлагчаар ажиллаж байсан юм. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй.
Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ. Мөн М.Краутерын Монгол Улсад ажиллаж байсан үеийнх нь гэрэл зургуудыг гарын бэлгийн хамт гардуулав.
Өөрт нь хүндэтгэл үзүүлж буйд ахмад геологич талархал илэрхийлж, Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон түүнд байнга санаа тавьдаг тухай хэллээ. Мөн хоёр орны хамтарсан баг тухайн үед хэрхэн ажиллаж байсан тухай дурсан ярихдаа залуу халуун насныхаа багагүй хугацааг өнгөрөөсөн Монгол Улсыг хоёр дахь эх орноо хэмээн боддогоо ярив. Түүнчлэн Монголын ард түмэн, түүний дотор Эрдэнэтийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг нь уламжлахыг хүслээ.
| Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид Ерөнхийлөгч хүндэтгэл илэрхийлэв |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13