Газар эзэмших, ашиглах хүсэлтээ тав хоногт шийдвэрлүүлэх боломжтой боллоо

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
 

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсанаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнд:
 

  • Газрын тухай хуульд заасны дагуу иргэний шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг болов.
     
  • Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахим системээр хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэв.
     
  • Иргэн, хуулийн этгээдээс шаарддаг 15 гаруй төрлийн цаасан материалуудыг QR кодоор баталгаажуулж, системээс автоматаар үүсгэх, мөн төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй байхаар болов.
     
  • Газартай холбоотой 40 гаруй төрлийн үйлчилгээг И-газар цахим систем, И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн портал болон киоск төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой болов.Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан тогтолцоог өөрчилж, тухайн асуудал хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв.
     
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуулийн хугацаанд буюу 5 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг бүрдэв.
     
  • Төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.

Газар эзэмших, ашиглах хүсэлтээ тав хоногт шийдвэрлүүлэх боломжтой боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ