Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв
Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна ... гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.
80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна.Факт хэлэхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.
УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.
Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.
Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм.
| Х.Нямбаатар: Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31