Оросын нутагт газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах саналыг Америкийн талд тавихад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, хоёр улс хамтран хөнгөн цагаан олборлож, үйлдвэрлэх боломжтой гэсэн байна. "Бид энэ чиглэлээр Америкийн компаниудтай хамтран ажиллах тухайд судалж үзэж болох юм. Жишээ нь, Зөвлөлтийн үед Красноярскийн хязгаарт шинэ усан цахилгаан станц, хөнгөн цагааны үйлдвэр нэмж барихаар төлөвлөж байсан" гэж В.Путин Оросын төрийн мэдлийн “Россия 1” сувгийн сурвалжлагч Павел Зарубинд даваа гарагт ярилцлага өгөхдөө хэллээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, уг төслийг хэрэгжүүлэхэд "их хэмжээний хөрөнгө зарцуулж" магадгүй. "Урьдчилан тооцоолсноор, энэ төслийн өртөг одоогийн ханшаар 15 тэрбум орчим ам.доллар болно. Бид энэ талаар бодож үзнэ" гэж В.Путин хэлэв.
Одоогоор Орос улс газрын ховор металлуудыг олборлох чиглэлд хангалттай ажиллахгүй байгаа гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөөд "газрын ховор металл бол орчин үеийн эдийн засгийн салбаруудад маш чухал түүхий эдийн нөөц юм. Бид энэ чиглэлд одоогоор бага зүйл хийж байна. Бид илүү ихийг хийх ёстой" гэдгийг дурдлаа.
В.Зеленскийтэй ашигт малтмалын гэрээ байгуулна
Мөн өдрийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, Владимир Зеленскийтэй ойрын хоёр долоо хоногийн дотор уулзаж, хоёр орны хооронд ашигт малтмалын гэрээ байгуулна гэж мэдэгджээ.
“Зеленский гэрээнд гарын үсэг зурахаар энэ долоо хоногт эвсэл ирэх долоо хоногт ирж магадгүй. Би түүнтэй Зууван танхимд уулзахдаа баяртай байх болно" гэж тэрбээр даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
АНУ-ын Сангийн сайд: Ашигт малтмалын гэрээ нь Украины “эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа” болно
"Стратегийн ашигт малтмал, эрчим хүч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар тусгасан Украин, АНУ-ын хооронд байгуулах гэрээ нь Киевт "эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа" олгоно гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Энэ хэлэлцээр бол Украин, Оросын хоооронд энх тайван тогтооход чиглэсэн Ерөнхийлөгч Трампын бодлогын нэг хэсэг бөгөөд украинчуудад амар амгалан амьдрах боломжийг олгоно” гэж С.Бессент хэлсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр уг гэрээнд АНУ-аас Украинд шууд цэргийн баталгаа олгох талаар тусгаагүй, харин АНУ тус улсын "эдийн засгийн ирээдүйд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангах албан бус баталгааг олгох" талаар заасныг онцолжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Оросын нутагт газрын ховор элемент олборлохыг В.Путин санал болгожээ |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22