Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ.
Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.
БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь бүх муж, шууд харьяа хот, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүс болон Хятадын ардын чөлөөлөх армиас 5 жилийн хугацаатай сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх бөгөөд тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо баталдаг байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар, УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд, албаны бусад төлөөллүүд багтаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31