Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци (SINOPEC)-ийн дэд ерөнхий захирал Нү Шуанвень, Олон улсын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Дай Лици нарын төлөөлөлтэй Бээжин хотноо уулзалт хийлээ.
БНХАУ-ын төрийн өмчит Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци (SINOPEC)-ийн хувьд 1990 оны 2-р сарын 9-нд байгуулагдсан, дэлхийн томоохон газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн нэг бөгөөд дотоод, гадаадын газрын тос, байгалийн хийн хайгуул, бүтээн байгуулалт, шинэ эрчим хүч, газрын тос боловсруулах, хөрөнгө оруулалт хийх зэрэг олон улсын иж бүрэн цогцолбор бүхий дэлхийн болон бүс нутгийн хэмжээний компани юм
Уулзалтын эхэнд талууд газрын тосны хайгуул судалгаа, ашиглалт, олборлолтын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан манай мөнхийн хөрш БНХАУ-ын нөлөө бүхий томоохон компанитай газрын тосны хайгуул, судалгаа, ашиглалт олборлолт дээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлж, шинэ шатанд эхлүүлэх хүсэл сонирхолтой байгаа гэлээ.
Тэрээр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг дурдаад тус үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн тасралтгүй, тогтвортой эх үүсвэрээс бүрдүүлэх хүрээнд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх шаардлага тулгарч байна. Иймд манай улсын газрын тосны томоохон хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, техник технологийн болон болон санхүү, хүний нөөцийн чадавхитай, олон жилийн арвин туршлага бүхий СИНОПЕК компанийг Монгол Улсын газрын тосны хайгуулын нээлттэй талбайнуудад хайгуул судалгааны ажил явуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн байгалийн хийн судалгаа хайгуул хийх, олборлох асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед уг чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг сайд Ц.Туваан онцлов.
Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци 2001 оноос эхлэн Монгол Улсын Зүүнбаянгийн төсөл дээр гэрээлэгч болон үйл ажиллагаа хэрэгжүүлэгч болсон. 2024 оны сүүл хүртэл тус төсөл нэг сая тонн түүхий тос олборлож экспорлосон. Монгол Улсын төсөвт 184 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон АМНАТ-аар 133 сая ам долларыг төлсөн. Орон нутагт нийт 151 ажлын байрыг бий болгосон. Уг төсөл 2031 он хүртэл ашиглалтын хугацаатай, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулж байна гэж тус компаний дэд ерөнхий захирал Нү Шуанвень танилцууллаа.
Тэрээр СИНОПЕК компанийн Шенли орд газрын Дуншен компанийн газрын тосны үйл ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Та бүхэнд нэн тэргүүнд талархлаа илэрхийлье. Хоёр орны харилцан хүсэл сонирхол дэмжлэгийн хүрээнд энэ төсөл цаашид урт удаан хугацаанд үргэлжлэх шаардлагатай бөгөөд төслийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх санал дэвшүүлж байна гэв.
СИНОПЕК компанийн хувьд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдэг олон улсын компани бөгөөд хууль журмын дагуу, бүхий л түвшинд тогтвортой, урт удаан хугацааны, найдвартай үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Цаашлаад газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Талууд дээрх чиглэлүүдээр санал солилцож, хамтдаа ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.
| "Синопек" корпорацтай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийллээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31