Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэрэгт холбогдсон гурван хүнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарыг ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан”, 19.4-2-ын “Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Дээрх шүүхийн шүүгч З.Болдбаатар, Г.Хатанцэцэг, Э.Чанцалням, НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Ц.Сэргэлэнбаатар, шүүгдэгчид, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Чинбат, Д.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй хурлаас нэр дурдсан гурван хүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцлоо. Улмаар Б.Ариунаад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ.
| Төрийн нууц баримтыг хулгайлж дамжуулсан иргэдэд 12-15 жилийн ял оноолоо |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13