Эдийн засагч Б.Лагшмитай ярилцлаа.
- “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын бодит үр нөлөөг та хэрхэн дүгнэж байна. Олон жил зохион байгуулсан зорилгоо бид гаргаж чадав уу?
- Өмнөх чуулгануудтай харьцуулахад энэ жилийнх бэлтгэл сайтай зохион байгуулагдсан.
Өөрөөр хэлбэл хугацаагаа эртнээс товлож бэлтгэсэн. Энэ утгаараа ажлууд тодорхой агуулгатай явлаа. Харин шүүмжлэлтэй санагдсан зүйл нь зохион байгуулах цаг хугацааг арай буруу сонгосон юм уу гэж бодсон. Учир нь аялал жуулчлал, баяр наадмын сезон эхэлчихсэн, бужигнаан ихтэй үеэр зохион байгуулах нь зохимжтой байсан уу гэж санагдсан.
Түүнчлэн “Монголын эдийн засгийн чуулган -2023”-ын үр дүн чухал. Энэ жилийн хувьд дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг нэр нөлөө бүхий томоохон байгууллагын удирдлагууд руу Ерөнхийлөгч урилга явуулж авч ирсэн. Тиймээс үр дүн олны анхаарлыг татах нь зүйн хэрэг. Энд нэг анзаарагдсан зүйл нь дэлхийн томоохон тоглогчдыг авч ирснээр бид хөрөнгө оруулалтын чиглэлд юу хүсээд байгаа юм бэ, аль салбартаа хөрөнгө татах гээд байгаа юм бэ. Ямар салбараа хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Энэ чиглэлд үр дүн гаргах ёстой. Түүнээс тойрч суугаад ярьдаг ч хэрэгжүүлэлт байхгүй бол үр дүн гарахгүй.
-Эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд ахиц гарч чадав уу?
-Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдыг татсан гэж хэлэхэд эрт байна. Эдийн засгийн чуулганаар хэлэлцэж байгаа асуудлыг харахад ерөнхий зүйл яриад байсан. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм уу, эсвэл ложистикийн төв бий болгох гээд байгаа юм уу яг юу хийх гэж байгаагаа тодорхой байлгаж төслүүдээ санал болгох ёстой. Гэтэл энэ зүйл их дутмаг харагдсан. Шинэ Оюу толгойг хөгжүүлэх гэж байгаа юм уу, яг юу хийх гэж байгаа маань тодорхой баймаар байна. Ингэвэл үр дүн гарна. Харамсалтай нь энэ нь хангалттай хэмжээнд байхгүй байна уу даа гэж харагдсан. Оролцогчид ч ийм чиглэлд тодорхой хэмжээний шүүмжлэл хэлж байсан. Хөрөнгө оруулагчдад санал болгох төслүүд бага байна гэж харагдсан. Тиймээс одоогоор үр дүн байхгүй байна гэж бодож байна. Хоёрдугаарт, монголчууд бидний алддаг том алдаа юу байна гэхээр томоохон тоглогчдыг авч ирснийхээ дараа залгуулаад судалгаа үндэслэлтэй ажилламаар байна.
Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс Монголын яг ямар төслүүдэд хөрөнгө оруулахаар сонирхолтой байгаа талаарх судалгаа хийх ёстой. Хийгээгүй байна лээ. Монголд ирээд явсных нь дараа араас нь тодорхой төслүүдийн саналууд ч гэдэг юм уу мэдээллээ явуулж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах ёстой гэж боддог.
Тодорхой нэг салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол тэр салбаруудынх нь талаар мэдээлж, Монгол Улс тэр салбарт юу хийх гэж байгаа, яаж анхаарах ёстой гэдэг мэдээллээ өгдөг байх хэрэгтэй. Ингэж тэр хүмүүстэйгээ хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй.
Гэтэл дэлхийд нэр нөлөө бүхий ийм байгууллагын ийм хүмүүс ирлээ гээд нэг их том шоу хийгээд хаячихаад байна л даа. Дахин хэлэхэд үүний араас одоо юу хийх, яах вэ гэдэгт хамтарч ажиллаад тодорхой болгох хэрэгтэй.
- Дэлхийн топ байгууллагуудын төлөөлөгчид манай улсын эдийн засаг, цаашдын ирээдүйг хэрхэн дүгнэж байна. Тэдний тавьсан илтгэлийг харахад бид юунд анхаарах хэрэгтэй нь анзаарагдсан бэ?
- Томоохон хөрөнгө оруулалтын банкуудад өөрсдийн гэсэн хөрөнгө оруулдаг салбарууд байдаг. Өөрөөр хэлбэл, бүх салбар руу зэрэгцэж орох бус өөрсдийн төрөлжсөн, сонирхдог салбарууд байдаг гэсэн үг л дээ. Жишээлбэл,зарим банкууд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг. Тиймээс тухайн салбаруудад нь тохирсон төслүүдээ хөгжүүлж хэрэгжүүлмээр байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл нь тогтвортой байдал болчихоод байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын байнгын шүүмжилдэг зүйл нь бодлого тогтворгүй байна гэдэг. Тогтворгүй гэдгийг бид олон түвшинд авч үзэх ёстой. Сонгуулийн дараа улс төр, төрийн бодлого өөрчлөгддөг. Тиймээс бид бодлогоо тууштай хэрэгжүүлэх нэн шаардлага бий.
- Монголын эдийн засгийн чуулганаар эрчим хүчний талаар хэлэлцүүлэг хийгдсэн. Дэлхий нийт ногоон эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед бидэнд уг чиглэлээр хөрөнгө оруулалт татах потенциал их байх шиг?
- Монгол Улсад ногоон эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлд арвин нөөц бий. Ногоон эрчим хүч гэдэгт нар, салхи, ус, биомасс зэрэг маш олон төрөл орно. Гэвч манай улс эрчим хүчнийхээ салбарыг либералчлаагүй байгаагаас уг салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд багагүй асуудалтай байгаа юм.
Хоёрдугаарт, ногоон эрчим хүч үйлдвэрлэх, хөрөнгө оруулалт татахтай холбоотой бодлогоо тодорхой болгомоор байна. Салбар салбарт тохирсон хөрөнгө оруулалтын бодлого, салбарын бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг нь харагддаг. Түүнчлэн ногоон эрчим хүч үйлдвэрлэж бий болгосноор Монгол Улс олон улсын түвшинд карбонтрейд хийх боломжууд үүснэ. Яг одоогийн байдлаар Монголд карбонтрейд хийх хууль эрх зүйн орчин байхгүй байна.
- Манай улс эдийн засгаа тэлэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
- Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” гэсэн судалгаа байдаг. Тэр судалгаанаас харахад Монгол Улс эдийн засгаа тэлэхэд хамгийн чухал зүйл нь эрчим хүчинд холбогдох гэдэг асуудал байгаа юм. Эдийн засгаа төрөлжүүлэхэд хамгийн чухал нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах. Энэ бүхэнд эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад үйлдвэрлэл бий болгоход эрчим хүчний хараат байдалд байна. Өвөлдөө импортоор өдрийн цагаар хэрэгцээгээ хангаж байна. Тиймээс эрчим хүчинд холбогдох нь чухал. Хоёрдугаарт, бизнесийн орчноо өөрчлөх хэрэгтэй байна. Дээрх судалгаанаас харахад манайд бизнес эрхлэлттэй холбоотой, дампуурлыг зохицуулах эрх зүйн орчин хангалттай хэмжээнд биш байна. Монгол Улсад аливаа аж ахуйн нэгж дампуурахад дөрвөн жил болж байгаа нь хэт удаан гэсэн үг л дээ. Үүнийг яагаад цэгцэлж чадахгүй байна гэхээр бүртгэлээ цэгцлээгүйтэй холбоотой. Тиймээс дампуурлыг зохицуулж чадахгүй байна.
| Б.Лакшми: Гадаадын хөрөнгө оруулагчид бодлого тогтворгүй байгааг байнга шүүмжилдэг |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36