Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын дүнг үндэслэн нэр бүхий 10 албан хаагчдад сахилгын арга хэмжээ авлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбатаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан байна. Тодруулбал, Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн гэх үндэслэлээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нэр бүхий 4 албан хаагчийг “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт зааснаар "Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг 5 албан тушаалтанд ногдууллаа. Мөн нэр бүхий албан хаагчийн "3 сарын цалинг 20 хувиар хасах" сахилгын шийтгэл тус тус ногдууллаа.
| УБЕГ-ын 4 албан хаагчийг “Төрийн албанаас халах” шийтгэл ногдууллаа |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29