Өөрийгөө "Бурхны хүү" хэмээн нэрлэсэн иргэн Б.Баярбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй фэйсбүүк цахим хаягнаас олон нийтийн сүлжээнд зүй бус үг хэрэглэж, лайв бичлэг хийж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчилд холбогдсон. Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Б.Баярбаатар, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс Б.Баярбаатарыг олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүнд зан үйлд нөлөөлөх 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгчийн нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Тухайлбал, Хэл шинжлэлийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд тус тус нийцээгүй нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Иймд дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн алдаануудыг зөвтгүүлсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.
| Б.Баярбаатарыг зүй бус үг хэрэглэсэн гэх Хэл шинжлэлийн хүрээлэнгийн дүгнэлт хуульд нийцээгүй гэв |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31