Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай байна. Урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн” гэсэн юм.
Мөн Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Шугам сүлжээний засварын ажил 50 гаруй хувьтай байна. Таван байршилд дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа” гэлээ.
Хотын дарга нэгийг нь хийх гээд нөгөөг нь сүйтгэж болохгүй, стандарт, дүрэм, журмаа сайтар баримтлах хэрэгтэйг сануулж байв.
Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон “120 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргаснаас одоогийн байдлаар 50 мянган тонн түлш нөөцлөөд байгаа нь 45 хувьтай үзүүлэлт юм. Есдүгээр сарын 1-н гэхэд түлшийг нөөцөлж дуусна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| 120 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргаснаас одоогоор 50 мянган тонныг нь нөөцөлжээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-28 15:39:58
2026-07-28 15:35:36
2026-07-28 14:19:51
2026-07-28 12:23:42
2026-07-28 12:17:48
2026-07-28 11:36:53
2026-07-28 11:11:50
2026-07-28 10:51:14
2026-07-28 10:46:16
2026-07-28 10:26:14
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57