Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ энэ сарын 14-нд Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны сүүлээр Бахрейн Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Б.Батцэцэг сайд талархлаа илэрхийлэв. Мөн Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, худалдаа, бизнес, уул уурхайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, геологийн хамтарсан судалгаа хийх боломжийг эрэлхийлж ажиллахаар талууд санал солилцов.
Түүнчлэн хоёр улсын хооронд дээд, өндөр түвшинд тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизм байгуулах манай саналыг дэмжиж буйгаа бахрейн талаас илэрхийлэв.
| Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзжээ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29