Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Абдулла Ариповт бараалхаж, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүн, шийдвэрийн тухай ярилцлаа.
Өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ хөндсөн олон асуудал Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар бодит ажил хэрэг болох нөхцөл боломж бүрдсэн юм.
Талууд мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, 2025 онд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад нээх, Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг үйлдэж эхлүүлэх болон хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг тохирч, хэрэгжүүлэхээр боллоо.
Ерөнхий сайд А.Арипов сүүлийн жилүүдэд Узбекистан, Монголын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр, лоистик, эрчим хүч зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд Узбекистаны Засгийн газраас бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
А.Арипов Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан өргөн хүрээнд болж буйг тэмдэглээд энэ үеэр Монгол, Узбекистаны ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болон Авто тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг талууд тус тус амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэв.
| Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31