Монголчууд бурхан болоочийн араас маань мэгзэм уншиж, сайн төрлийг хурдан олох болтугай хэмээн буян үйл хийдэг уламжлалтай. Гэвч өдгөө энэ нь улирч бүдгэрчээ. Харин үүний оронд талийгаачдаа өртэй, мөрийтэй тоглоомчин байсан, архичин байсан, ял шийтгэл эдэлж байсан гэх мэтээр "гоочлох" болсон. Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлээрээ угаартаж нас барсан иргэдийн хувийн эмзэг мэдээллийг хайр найргүй цацав. Хорооноос гэр өгсөн, зуух өгсөн, хамтран амьдрагчтай, архины хамааралтай бүр цор ганцаараа үлдсэн учраа мэдэхгүй яваа хүүг нь хүртэл "Урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан" гэх мэдээлэл түгээв.
Хэдийгээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл яаран гарч ирж мэдээлэл хийж, ЦЕГ-аас манай мэдээлэл биш хэмээн мэдэгдсэн ч тухайн мэдээллийн "хор" арилахгүй. Яамнаас мэдээллийг задруулсан хэргийг илрүүлнэ гэж байгаа ч үлдсэн ганц хүү, талийгаач эмэгтэйн ах дүүс, садан төрлүүдэд илрүүлснээр ямар хэрэгтэй байх вэ. Хэдэн хүүхдээ өсгөх гэж, дулаан бүлээн байлгах гэж эрвийж явсан нэгэн ээжийн бүхий л амьдралыг гутаан доромжилчхоод сүржин мэдэгдэл, мэдээллээрээ юуг засч залруулах юм бол. Хүүг хамгаалалтад авч, хүсэл шаардлагыг нь сонсоно гэнэ. Хамгаалж чадаагүй харлуулчхаад, бяцхан дүүгийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэж өгөх хүслийг нь үгүй хийчхээд.
Зураг хөрөг, нас хүйстэй нь зарласан уг мэдээллийг харахад иргэдийн харъяа бүхий хорооноос гарсан байх магадлалтай. Хаанаас ч гарсан байсан улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь тодорхой үйлдэл юм. Хэн нэгнээ унагах, харлуулах арга технологи нь хөөрхий ядарсан иргэд. Монголын төр, монголын улс төрийн хүчнүүд, улс төрийн пиарчид хэдий болтол ядарсан ард иргэдээрээ туг тахиж, өөд бологсдоо ч хүн ёсоор үдэж болохгүй бохир технолгио ашиглах бол. Муухай төр...
А.Азжаргал
| Муухай төр |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31