Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд (2025.02.06) ажиллалаа.
УИХ-ын намрын чуулганаар 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь 90 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн 5 аймаг эрчим хүчээр хангагдах бөгөөд барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох боломжтой. Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм.
Ийнхүү баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох боломж бүрдэж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр тодотголоо.
Баруун бүсийн сумдын иргэд Эрүүл мэндийн төвдөө шүдний кабинеттай болох саналыг тавьж байлаа. УИХ-ын дарга орон нутагт хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сумдад шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэж ажиллах шаардлагатай гэв.
Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд эрүүл мэндийн төвийг шинэчлэх, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн засвар, соёлын төвийн барилгын асуудлыг хөндөж байна. Эрдэнэбүрэн сумын иргэд цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын дарга иргэдийн өдөр тутмын орчин нөхцөлтэй холбоотой дэд бүтцийн, чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, төсөвт тусгахад анхаарч ажиллана гэдгээ онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллалаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31