Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сумдын ЕБС-иудын ахлах ангийн сурагчидтай уулзаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох үеэрээ сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын санал бодлыг сонсож байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр, Чандмань, Бигэр, Эрдэнэ, Цээл, Баянтоорой тосгон, Алтай, Халиун сум, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт сумын сурагчидтай уулзлаа.

Ерөнхий боловсролын сурагчид цахим сургууль, танхимын хичээлүүдийн цаг давхцаж буй нь хүндрэл учруулдаг, сумдын интернэт сүлжээний улмаас хоцрогдол үүсдэг, хими, биологи, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн анги танхимгүй, спорт заалгүй, мэргэжлийн багш наргүйн улмаас шаардлагатай мэдлэгээ авч чаддаггүй, алслагдмал нутагт амьдардаг учраас унаа тээврийн асуудлаас үүдэж уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй, үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй зэрэг олон чухал асуудлыг хөндөв.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс ардчилсан нийгэмд төлөвшиж байгаа сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй бөгөөд та бүхний дуу хоолойг аймаг, сумдын удирдлагууд, УИХ-ын гишүүд анхааран сонсож, гаргаж буй шийдвэртээ тусган ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн, БШУЯ-ны хэрэгжүүлж буй Сүү хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд долоо хоног тутмын гурван өдөрт 150-200 мг сүү ууж байгаатай холбогдуулан аймаг орон нутгууд уг хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой талаар дурдлаа. Тодруулбал, хоршоо байгуулах замаар сумынхаа сурагчдын өдөрт уух сүүний хэрэглээг хангах, цаашлаад аймгийн хэмжээнд нийлүүлэлт хийх боломжтой. Тиймээс ЕБС-ийн сурагчдад тохиолдож буй үдийн цай болон сүүний хэрэглээг хоршоод хангах талаар идэвхтэй ажиллах талаар онцоллоо. Мөн Бигэр сумын спорт заалны засвар, Цээл сумын ЕБС-д жижиг оврын автобус, Алтай сумын цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмж, Баянтоорой тосгонд старлинк олгох зэрэг асуудлыг шийдсэнээс гадна цахим болон танхимын хичээлийн давхардлыг БСШУ-ны сайдад уламжлахаар болов.

Аймаг, сумдын ЕБС-ийн сурагчид Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан орон нутагт нь ажиллах үеэрээ санал хүсэлтийг нь сонсохоор зорьж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийллээ.

 

 

 

 

 


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сумдын ЕБС-иудын ахлах ангийн сурагчидтай уулзаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ