Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 76, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 11 жилийн ой тус тус тохиож буйг онцлов. Түүнчлэн БНХАУ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн хөгжлөө хурдасгаж, нийгмийнхээ тогтвортой байдлыг хангаж чадсан туршлагыг онцлон дурдаад Монгол Улсад ч мөн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Авлигын эсрэг багц хууль батлагдсанаар олон эерэг үр дүн гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
Хатагтай Элчин сайд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж, Төр, Засгийн тэргүүнүүдийн айлчлал тогтмол явагдаж, томоохон төслүүдийг бодит ажил болгохын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар онцоллоо. Мөн хууль сахиулах салбарын алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх богино хугацааны сургалтад хамруулах, интернэт орчинд хил дамнасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэхчилэн кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон хар тамхитай тэмцэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдсэн.
Түүнчлэн талууд хоёр орны хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ижил төстэй байгууллагууд туршлага солилцох, ялтан шилжүүлэх тухай болон салбарын бусад асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Жан Хоюуань болон цагдаагийн ахлах атташе Ши Юуньбинь нар байлцав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
| Монгол Улс, БНХАУ хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31