Гэр хорооллын 50,000 айлыг ногоон бүсэд оруулж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлж тухайн өрхөд урамшуулал олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгааг хотын дарга Х.Нямбаатар мэдээлжээ.
Онцолбол, "2022 онд батлагдсан Агаарын тухай хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг журам удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Гэр хорооллын өрхүүдийг LNG/LPG гэсэн хоёр сонголтоор хийн түлшинд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж, туршилт явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн хийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна. Туршилтаас жишээлэхэд гэрт LPG халаагч, плиткатай тавьж нэг сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25-аас дээш градус байхаар тохируулж (автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж байгаа LPG үнээр 165,000 төгрөг гарсан байна.
Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын долоон сард сар бүр тогтоосон хэрэглээний 50%-ийг төрөөс гаргахад уг айл 83,000 орчим төлөхөөр байна. Гэхдээ дулаалга маш чухал. Иймд иргэд саналаа илэрхийлээрэй" гэв.
Эхний ээлжид Москва хороолол, Нэгдүгээр хороолол, III, IV хорооллын арын дэнж, Эх нялхсын эмнэлэг, Гандан, 32-ын тойргийн хотын төв талын бүс, УБЕГ-ын арын гэр хороолол, Мамба дацан хийд орчмын гэр хорооллыг ногоон бүс болгож, газын хэрэглээнд шилжүүлж, хийн зуухыг нэвтрүүлэх юм байна. Хийн түлшний шугам татах, зураг төслийг боловсруулж байна.
| Гандан, 32-ын тойрог, УБЕГ, Мамба дацан орчмын айлуудыг газан хэрэглээнд шилжүүлж, урамшуулна |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13