Д.Сүхбаатар жанжны үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ
Монгол цэргийн суут жанжин, нэрт удирдагч, ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.02.02/ тохиож буй юм.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар жанжин Д.Сүхбаатарын үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгаар тогтнолын үнэ цэнэ, үүргийг олон нийтэд таниулах, түүхэндээ хүндэтгэлтэй хандах, түүхийг гуйвуулсан мэдээ, мэдээллийг залруулахад жанжны гэр бүлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэднийг жанжны талаарх түүх, дурсамжийг хойч үедээ ярьж, хэлж, бичиж үлдээхэд онцгой ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэж байна гэв.
Мөн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн энэ түүхт өдөрт зориулан 21 аймаг, 9 дүүргийн Монгол Ардын намын хорооны хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулав.
Жанжны гуч охин С.Уянга өндөр өвөөгийн минь тэмцэж олж ирсэн тусгаар тогтнол үеийн үед батжин бэхжихэд бид өөрсдийн чадах хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн бол гэр бүлийнх нь төлөөлөл Л.Заяа жанжны үр хүүхэд, төрөл төрөгсдийн дунд хууль, эрх зүй, гадаад харилцаа зэрэг олон салбарт мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин олон байгааг онцлоод, тэднийг “Анхны долоо сан”-гийн үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулна гэлээ.
Мөн уулзалтын үеэр жанжны гэр бүлийн гишүүд болон Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр нар тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ гүн бат ойлгуулж, ардын хувьсгалын анхны долоогийн үйл хэргийг үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт хүсэж, “Анхны долоо сан”-д хандив өргөсөн юм.
| Д.Сүхбаатар жанжны үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31