Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг энэ сарын 30-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод, Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.
Элчин сайд М.Игавахара манай хоёр улсын улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлж, эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, боловсрол, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, найрсаг харилцааны суурь болсон ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлж ажиллахаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, бүс нутагт, олон улсын талбарт нийтлэг зорилтын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57