Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, хоёр сургуульн нэг цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим болголоо. Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэхдээ "Менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа. Ойрын хавьтлын зургаан хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учраас тусгаарлалтаас гаргах шийдвэрийг гаргасан. Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тохиолдол нэмж бүртгэгдвэл хөл хорио тогтооно" гэв.
Тухайн хүүхэд өчигдөр /2025.01.29/ өглөө 8:30 цагт маш өндөр халуунтай "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт менингит болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд хордлого ихтэй, ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байна.
Цахим хэлбэрт шилжсэн байгууллагуудын тухайд хүүгийн явж байсан цэцэрлэг, цэцэрлэгийн байранд байдаг 160-р сургууль, өвчтөний эгчийн сургуулийг тус тус хөл хорионд оруулжээ.
| Менингококк туссан хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж, өөрийнх цэцэрлэг, эгчийнх нь сургуулийг цахим болголоо |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29