"Иргэний зориг ногоон нам"-ын дарга асан Ц.Ганхуягийг ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар Засгийн газрын өчигдрийн /2025.01.29/ хуралдаанаар томилжээ. Ц.Ганхуяг нь Эрхүү хотын Багшийн их сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. ИЗНН-ын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн Б.Батбаатарт удирдлагаа шилжүүлсэн билээ.
Саяхан АН-ын экс дарга С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод суух консулаар томилогдмон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ц.Ганхуягийн хувьд бол иргэд сонгогчдод эгдүүцэл төрүүлсэн элдэв муу зам мөргүй хүн учир эсэргүүцэл гарахгүй байх. Эндээс харахад улс төрчид ямартай ч урьд өмнө албан тушаалтай, эрх мэдэлтэй явсан нэгнээ "унахад" нь тэр чигт нь түлхчихгүй, элдэв тохироон дундаа хавчуулаад төлөөлөгч, консул болгоод явах юм.
| "ИЗНН" экс даргаа Эрхүүгийн консул болголоо |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29