Үндсэн хуулийн цэцээс Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаярт "Ерөнхий сайд нь шүүгчийн хараат бус байдалд халдаж, хууль бусаар нөлөөлсөн болохыг холбогдох шүүх тогтоосны дараа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх боломжтой" гэсэн хариу өгчээ.
Тодруулбал, Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаяр Үндсэн хуулийн цэцэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж байгаа..." нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор мэдээлэл гаргасан.
Үүний хариуд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан "Үндсэн хуулийн шүүхийн бүрэн эрх нь субсидиар зарчим (the principle of subsidiarity)-aap хязгаарлагддаг. Үндсэн хуулийн шүүх маргаан бүхий актыг бүх шатны ердийн шүүх хянан шийдвэрлэсний дараа, эсхүл тухайн ердийн шүүхэд гомдол гаргах боломжгүй тохиолдолд л Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл, иргэн нь Үндсэн хуулийн шүүхэд хандахын өмнө тухайн маргааны хянан шийдвэрлэх талаар хуульд заасан бусад бүх арга замыг хэрэглэж дуусгасан буюу ийнхүү хянан шийдвэрлүүлэх арга хэмжээг урьдчилж авсан байх шаардлагатай. Учир нь өргөдөл, мэдээлэл нь "Үндсэн хуулийн шүүхийн практикт анхдагч бус, үүсмэл (субсидиар) шинж чанартай юм." Үүнээс үзвэл иргэн хуульд заасан арга замыг дуусгасны дараа Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах учиртай" гэжээ.
Иймд Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж байгаа асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хандахаар боллоо.
| С.Эрдэнийн хүү Э.Одбаяр шүүхийг өмөөрч, Л.Оюун-Эрдэнэтэй "шүүхдэнэ" |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13