Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байна.
Хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг нээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ. Тэрбээр, 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшилтэй байсан ч хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий. Өсвөр насны 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь электрон тамхи татаж, тамхидалтаар Азийн орнуудаас манай улс өндөрт орж байна. Нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилгын хүрээнд энэ ажлын хэсэг байгуулагдсан хэмээн онцоллоо.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Жил бүр цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч байгааг тодотгоод, энэ чиглэлээр шийдэмгий арга хэмжээ авч, эрүүл ирээдүйн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өсвөр насны хүүхдүүдийн дунд цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж, тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа мэдээллийг танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр сургууль, боловсролын байгууллагын орчинд цахилгаан тамхины хэрэглээг хориглосон ч хүүхдүүдийн дунд хэрэглээ буурахгүй байгааг онцолж, энэ талаар авсан арга хэмжээ сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг талаар мэдээлсэн. Гэсэн ч энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлаас ухрахгүй байж бодлогын хэмжээнд өөрчлөлт, шинэчлэлийг нэн даруй хийх нь чухал гэв.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, доктор Адриана Бланко Маркизо хэлсэн үгэндээ, Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна хэмээн гэж онцолсон бол ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте хэлсэн үгэндээ, Бидэнд үр дүн авчрахуйц арга хэрэгсэл, мэдлэг, бодит нотолгоо бий. Одоо бидэнд хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэхүү санаачилга нь бидний хүүхдүүдийг хамгаалж, хойч үеийг никотины хамаарлаас ангид байлгахад тусална гэлээ.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэгт ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, салбарын сайд нар, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсад тамхины хяналтыг бэхжүүлэхээр зөвлөлдөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31