Х.Нямбаатар: 2030 оноос хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзана

Агаарын бохирдлын хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулж, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо “Зуух түлшний технологи” сэдвээр хэлэлцүүлэг эхлүүллээ. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл болон бууруулах чилэлээр хийх ажлаа танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын 198.840 айлын яндангаас гарах утаа, 28.9 хувь буюу 804.656 тээврийн хэрэгслээс ялгарах утаа, 15.5 хувь нь бусад эх үүсвэрээс гарч буй бохирдол эзэлж байгаа аж. Энэхүү судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас хийжээ. 

Х.Нямбаатарын мэдээллээс онцлоход, 

  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос хойш 340 тэрбум төгрөг зарцуулсан.
  • “Тавантолгой түлш” компанийн түлшний үйлдвэрт 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгосон. Үүний 1.3 их наядыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас татаас байдлаар, нийслэлийн төсвөөс 146,2 тэрбум төгрөгийг олгосон. Нийслэлээс олгосон татаасыг сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахын түрээс болон гэрээт ажилчдын цалинд зарцуулсан. 
  • Жилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулж ирсэн.
  • 2025 онд 5620 айлыг орон сууц руу шилжүүлжүүлнэ.  15 мянган айлыг байгалийн хийн түлшний системд холбоно.  5700 айлыг газад шилжүүлнэ.
  • Гуравдугаар сарын 1-нээс мидлингийг зогсооно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн баяжуулсан нүүрсээр түүхий эд хийж, нүүрс шуудайлж савлахаар төлөвлөж байна.
  • 2030 оноос хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзана.
  • 2032 он гэхэд нийслэлд 34,987 айл уламжлалт сууц байдлаар байна, үлдсэн 60 мянга гаруй айлыг орон сууц руу шилжүүлэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар: 2030 оноос хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзана
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ