Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээллээ. Тодруулбал,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт, татварын орчин, зөвшөөрлийн хувьд ч ээлтэй орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгууллаа. Ажлыг хэсгийг миний бие ахална. Бизнесийн мэргэжлийн холбоодод хамтарч ажиллах урилга хүргүүлж байна. Асуудлыг 7 хоног болгон нээлттэй хүлээн авч цогцоор ажиллана. Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлах дэгийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Оршуулгын комисс байгуулж, миний бие ахлан ажиллаж байна" гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Өнөөдөр Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Засгийн газар авлигатай тэмцэх үүрэгтэй. Баялгийн шударга бус хуваарилалтад иргэд хамгийн их бухимддаг. Төрийн өндөр албан хаагчид баяжиж хөлжиж байгаатай тэмцэнэ. Иргэдэд шударгаар баяжиж хөлжих нь нээлттэй. Засгийн газар нийт гурван удаа өршөөлийн хууль баталжээ. Энэ өршөөлд авлигын гэмт хэрэгтнүүд ч багтсан. Өнгөрсөн жилүүдэд өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах ажил гацсан нь хуулийн орчинтой холбоотой байв. Нийтийн албан тушаалтнууд шударга бусаар хөлжиж болохгүй, энэ нөхцөлд хөрөнгийг нь хураан авах, нөхөн төлүүлэх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэв. Засгийн газрын гишүүд дэмжсэн тул УИХ-д хуулийн төслийг өргөн барина. Нийтийн албан хаагчид хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол энэ хуулиар шалгаж, арга хэмжээ авна. Авлигын тухай хуульд шударга бусаар олсон хөрөнгийг хураана гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэх процесс тодорхойгүй байв.
Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг шалгах, хураах хуультай хамт нийт 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Өндөр албан тушаалтнуудыг хамгийн түрүүнд шалгана. Энэ төсөлтэй хамт маш их эсэргүүцэл ирнэ. Үнэхээр авлига авсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар шийтгэлээ хүлээнэ. Одоо ч эсэргүүцэл ил далд гарсаар байна. Албаны эрх мэдлээ урвуулаагүй л бол энэ хууль үйлчлэхгүй. УИХ-аас прокурор санал болгосноор УИХ тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Энэ процесс огт болоогүй. Улсын дээд шүүхээс хэвлэлийн мэдээ гарсан ч албан ёсоор бичиг ирээгүй. Би шүүхийн шийдвэрийг тайлбарлах эрхгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсох нь зөв. Би Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг л танилцууллаа. Би Засгийн газрыг төлөөлөх тул шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхгүй" хэмээв.
| О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтан шударга бусаар хөлжвөл хөрөнгийг хурааж, төлүүлэх түүхэн шийдвэр гаргалаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31