Forbes Korea сэтгүүлээс 2025 онд Өмнөд Солонгост хамгийн өндөр орлоготой YouTube сувгуудын жагсаалтыг танилцууллаа. Тус жагсаалтыг BLACKPINK хамтлагийн гишүүн, дуучин Rose-ийн хувийн суваг тэргүүлсэн байна.
Түүний YouTube сувгийн жилийн орлого ₩11.1 тэрбум (ойролцоогоор 8 сая ам.доллар)-д хүрсэн бөгөөд 18.1 сая захиалагчтай, нийт 3.6 тэрбум удаагийн үзэлттэй болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Rose-ийн хөгжмийн бичлэг, влог болон шүтэн бишрэгчидтэйгээ ойр харилцдаг контентууд нь сувгийн үзэлт болон сурталчилгааны орлогыг эрс өсгөсөн байна.
Харин жагсаалтын удаах байруудад YG Entertainment-ийн шинэ охидын хамтлаг BABYMONSTER, мөн BLACKPINK хамтлагийн албан ёсны сувгууд бичигдсэн бөгөөд тус бүр ₩8.1 тэрбум орчим орлоготой байжээ.
Forbes Korea-гийн шинжээчид “K-pop уран бүтээлчдийн сувгууд зөвхөн хөгжмийн клип бус, өдөр тутмын амьдрал, бэлтгэлийн үйл явцыг харуулсан контентуудаараа үзэгчдийг татаж, дэлхий даяар нөлөөллөө улам өргөжүүлж байна” хэмээн онцолсон байна.
| Өмнөд Солонгосын YouTube оддыг "Blackpink"-ийн Rose орлогоороо тэргүүлжээ |
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-10 15:57:32
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-19 08:31:28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 08:29:26