Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлав. Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаанд түүний хийж буй анхны аялан тоглолт болох юм.
Тэрбээр “Instagram”-даа “Дараа жил уулзацгаая” хэмээн бичээд “The Eternal Sunshine” нэртэй аялан тоглолтынхоо хуваарийг нийтэлжээ. Нийт 27 хоног үргэлжлэх тоглолт 2026 оны зургаадугаар сарын 6-нд Калифорни муж улсын Окленд хотоос эхэлж, Лос-Анжелес, Бруклин, Бостон, Лондон зэрэг хотуудад үргэлжилнэ.
Түүний хувьд энэхүү аялан тоглолтоо өнгөрсөн онд гаргасан “The Eternal Sunshine” хэмээх долоо дахь цомгийнхоо нэрээр нэрлэжээ. Уг цомогт “yes, and?”, “we can’t be friends (wait for your love)” зэрэг хит дуунууд нь багтсан юм.\
| Ариана Гранде аялан тоглолт хийнэ |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14