Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жин Тэ Хён (Jin Tae-hyun) ойрын үед бамбай булчирхайн хорт хавдрын онош авч, амжилттай мэс засалд орсон тухайгаа олон нийтэд мэдээллээ.
Жин Тэ Хёны хэлэхдээ, “Хавдрын оношийг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан ч тэр эхнэрийнхээ дэмжлэг, найз нөхдийн сэтгэл санааны туслалцааны ачаар мэс заслын үеийг тайвнаар туулж чадсан” гэжээ. Мөн тэрбээр өөрийн цахим хуудсанд:
"Эхнэр минь миний гараас барьж залбирч байсан. Итгэл найдвар намайг тайвшруулсан" хэмээн бичжээ.
Жин Тэ Хён энэ хугацаанд “Divorce Retreat Camp” хэмээх реалити нэвтрүүлгээс түр завсарласан ч одоо биеийн байдал тогтворжиж, дахин уран бүтээлдээ орох боломж бүрдэж байгааг ч дурдсан байна.
Тэрбээр мөн өөрийн туулсан энэ бэрхшээлийг бусдад итгэл найдвар өгөх нэгэн боломж хэмээн харж, “Хорт хавдартай тэмцэж буй бүх хүмүүст зориулан залбирч байна” хэмээн урам хайрласан үгсээ хуваалцжээ.
| Жүжигчин Жин Тэ Хён хорт хавдраар өвчилжээ |
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-10 15:57:32
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-19 08:31:28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 08:29:26