Алдарт Blackpink хамтлагийн гишүүн "Jennie"-гийн нэр хүндэд халдсан хэрэгтэй холбоотойгоор, өөрийгөө түүний төрсөн аав хэмээн худал мэдээлэл олон нийтэд тараасан этгээд “А”-д холбогдуулан гаргасан гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Сөүл дэх хуулийн байгууллагын мэдээлснээр, уг этгээд нь 2024 оны сүүлчээс эхлэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Jennie бол миний охин” гэх зохиомол, нотлогдоогүй мэдээллийг тарааж, олны анхаарал татаж, хувь хүний нэр төр, эрх ашгийг ноцтойгоор хөндсөн үйлдэл хийжээ.
Jennie-гийн талаас тухайн этгээдийн эсрэг “Худал мэдээлэл тараасан, нэр хүндэд халдсан” үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс “А”-гийн үйлдлийг гүтгэлэгт тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан байна.
Тухайн этгээд өмнө нь ч ижил төстэй хэлбэрээр олон нийтэд өөрийгөө алдартай хүмүүсийн хамаатан, ойр дотны хүн хэмээн танилцуулж байсан тухай мэдээлэл байгаа бөгөөд шүүхээс түүнийг дахин ийм төрлийн мэдээлэл тараахгүй байх хориг арга хэмжээ авч, торгууль ногдуулсан байна.
Jennie болон түүний агентлаг ODD ATELIER уг хэрэгт холбогдуулан хэвлэлийн мэдэгдэл гаргаж, “Худал мэдээлэл, хуурамч хамаарлыг тараах замаар уран бүтээлчийн нэр хүндэд халдах оролдлого дахин гарвал хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм.
| Өөрийгөө "Jennie-гийн аав" гэж цуурхал тараасан этгээд шүүхийн өмнө хариуцлага хүлээлээ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02