Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жон Ү өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өглөө 68 насандаа таалал төгслөө.
Түүний агентлаг Bless ENT уг мэдээг баталсан ч нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр архаг хууч өвчинтэй байсан хэмээн ойрын эх сурвалжууд хэлээд байна.
1957 онд төрсөн Чой Жон Ү 1975 онд “Жүжигчний амьдрал” хэмээх жүжгээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд “City Hunter”, “Doctor Stranger”, “The Lord’s Sun”, “My Daughter Seo-young” зэрэг олон алдартай кино, телевизийн цувралд туслах дүр бүтээж, Солонгосын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний оршуулгын ёслол тавдугаар сарын 29-ний өглөө 10:00 цагт Сувон дахь Ёнхва оршуулгын газарт болно.
| "City Hunter”, “Doctor Stranger” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Чой Жон Ү 68 насандаа таалал төгслөө |
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-10 15:57:32
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-19 08:31:28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 08:29:26