Урлаг судлаач, доктор Дарамзагдын Оюун нүүр номдоо дараах мэдээллийг нийтэлж, түгээж өгөхийг хүсчээ. Түүний нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.
"Манай телевизүүд олон сайхан шоу, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн их явуулдаг болжээ. Энэ ч сайн хэрэг. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын телевизүүдээр гарч буй шоу, тэмцээнүүдийг мэргэжлийн бус, зүгээр л олны танил хүмүүсийг шүүгчээр урьж оролцуулах хандлага эрс нэмэгдэж байна. Энэ нь анхандаа “үзэгч татах” маркетинг мэт харагдавч, соёл урлагийн хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг бид анзаарах хэрэгтэй болов уу. Мэргэжилгүй шүүгч бол өөрийн өчүүхэн «Мэдрэмж» дээр суурилсан шүүлт л хийдэг. Жинхэнэ авьяас, чадварыг таних ухаан нь зөвхөн алдар нэрээр хэмжигдэхгүй л дээ. Хошин шогийн жүжигчин дуучныг шүүж, хөгжимчин, дуучин хүн бүжигчнийг дүгнэж нэг их мэддэг ойлгодог дүр эсгэх нь зүгээр л инээдтэй хэрэг юм. Үнэн бодит шүүлт үгүй бол итгэл үгүй. Хөгжил ч үгүй болно. Шоу гэхээрээ л аальгүйтэж, шалдан нүцгэн гуяа гялалзуулж, арзаганаж марзаганаж байх ёстой юм шиг нэг жишиг тогтож эхэллээ!
Олонхи нь дотоодын их дээд сургууль төгсөгчид харагдах юм! Харамсалтай нь тун ч дутуу боловсорсон, ёс зүйгүй нөхдүүд олшроод байх шиг. Иймэрхүү хөнгөмсөг шүүлт нь оролцогчдын итгэлийг мохоож, үзэгчдийг эргэлзээнд оруулж байна.
Шударга ёс үгүй бол:
• Бодит авьяас дарагдана!
• Танил тал давамгайлна!
• Уран бүтээлчдийн нэр хүнд унана!
Шүүгчийн үг хувь хүний хувь заяаг шийддэг.
Шоу нь зугаа төдийгүй боломж, ирээдүй. Харин тухайн салбарын мэргэжлийн бус шүүгчийн буруу дүгнэлт залуу уран бүтээлчийн урмыг хугалж замаас нь буцаах эрсдэлтэй. Үнэлгээ нь зөв байхын тулд мэдлэгтэй жинхэнэ мэргэжлийн хүн байх ёстой. Одоогоор манай шоу үзүүлбэрүүд хөлөө олох гэж дэнжигнэж байгаа энэ үед Урлагийг зөв гольдролд нь оруулж чиглүүлж, хөгжүүлж чадах мэдлэг чадвартай мэргэжлийн хормейстер, балетмейстер, академик боловсролтой дуучид, хөгжимчид, бүжигчид, хөгжмийн зохиолчид, хөгжим судлаачдыг л шүүгчээр тавьж байх нь зөв болов уу. Зүгээр л нэг олны танил, хальт мулт сурсан бакалавартангууд, сайн дурын урансайханчдаар шүүгч хийлгэх нь дэндүү өрөөсгөл бас гажуудал үүсгэж үзэгчдийг ч оролцогчдыг ч басамжилж байх шиг.
Би юу хэлэх гээд байна вэ? гэхээр,
Монголын шоу нэвтрүүлэгт:
Мэдлэг, туршлагатай академик боловсролтой шүүгч сонгоё!
Зөвхөн нүүр царай, лайктай шүүгчээс татгалзъя!
Оролцогчийн хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд үнэлдэг болгоё!
“Хөөрхөн” биш, “хүчтэй” мэргэжлийн дуу хоолойг дэмжицгээе!
Та санал нийлж байвал, энэ бичвэрийг хуваалцаж, бусдад ч ойлгуулж тусална уу.
Соёл урлагийн ирээдүй бид бүгдийн сонголт, хандлагаас эхэлдэг!
2025.05.26. Д.Оюун Ph.D.
| "Мэргэжлийн бус шүүгч өөрийн өчүүхэн мэдрэмжид суурилж оролцогчийн урмыг хугалдаг" |
2026-02-06 11:51:59
2026-02-06 10:01:08
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
2026-02-06 16:08:51
Цаг агаарын гамшигт өртсөн бол E-Mongolia-гаас тодорхойлолт авна
2026-02-06 15:29:45
2026-02-06 15:10:10
2026-02-06 14:39:19
Чойжоо “Чамд үлдээе” дуугаа битгий хит болоосой гэж “залбирч” байсан гэв
2026-02-06 14:19:55
2026-02-06 14:11:19
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд 20 орны 1000 тамирчин оролцоно
2026-02-06 13:22:59
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34