Ази тивийн залуу хөгжмийн авьяастнуудыг нээн илрүүлэх зорилготой “Sing! Asia” нэртэй шинэ телевизийн шоу өнөөдөр /2025.05.23/ эхлэх гэж байна. Тус шоунд Монгол улсаа төлөөлөн “Voice” шоуны ялагч Г.Даваадалай оролцож байгаа билээ.
Sing! Asia” шоу нь Шанхай хотоос эхэлж, Японы Окинава, Вьетнамын Ха Лонг булан, Сингапур, Малайзын Кланг зэрэг газруудаар дамжин аялж, эцэст нь Хонконгод хүрэх замыг туулна. Аяллын туршид 9 орны 32 залуу дуучин олон шатны сорилтод оролцож, эцсийн ялагчийг тодруулах юм.
Шоунд оролцогчид дэлхийн шилдэг хөгжмийн мэргэжилтнүүдээр хичээл заалгах бөгөөд тэрхүү менторууд нь Тайванийн поп дуучин Жэфф Чан, Британийн дуучин, дуу зохиогч Жэсси Жэй, Хятадын поп дуучин Жэйн Жан, Малайзын дуучин, дуу зохиогч Акора Чин нар багтжээ.
Хятадын iQIYI стриминг платформ дээр үзэгчдэд хүрч буй уг нэвтрүүлгийн онцлог нь аяллын хөлөг онгоцон дээр зохион байгуулагдаж байгаад оршино. Тэмцээний маршрутад Шанхай, Окинава, Ха Лонг булан, Сингапур, Кланг, Хонконг зэрэг Азийн хотууд багтжээ. Г.Даваадалай 9 орны 32 авьяастантай өрсөлдөж, олон улсын тайзнаа авьяасаа сорих юм.
| “Voice” шоуны ялагч Г.Даваадалайгийн оролцсон “Sing! Asia” нэвтрүүлэг өнөөдөр цацагдана |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18